sonin.mn
НЗД С.Батболд өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1948 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж орон нутгийн ИТХ-ын сонгуульд саналаа өглөө.
 
Тэрээр “Сум, дүүргийн ИТХ 2 том онцлогтой. Нэгдүгээрт, засаг захиргааны анхан шатны нэгжийн хувьд иргэддээ хамгийн ойрхон байдаг. Хоёрдугаарт, Засгийн газар, аймаг, нийслэлийн бодлогыг анхан шатандаа хэрэгжүүлэх боломжийг олгодог. Тиймээс нийслэлийн иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна” гэлээ.