sonin.mn
Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр 14.00 цагаас Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн явц, ирцийн талаар мэдээлэл хийхээр зарлалаа.
 
Улсын хэмжээнд 21 аймгийн 330 гаруй сумын 1792 тойрогт 2082 хэсгийн хороо санал авах үйл ажиллагаа явуулж байна. Хэсгийн хороодод нийт 11500 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн нэр дэвшин өрсөлдөж байна.
 
Сонгуулийн санал авах үйл ажиллагаа 07.00 цагаас эхэлсэн бөгөөд улсын хэмжээнд ирцийн мэдээлэл хараахан гараагүй байгаа юм. Харин нийслэлийн хэмжээнд 12.00 цагийн байдлаар ирц 12.9 хувьтай байна. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг