sonin.mn
Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн хүрээнд 2082 хэсгийн хороо ажиллаж байна.
 
Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга санал авахад шаардлагатай зүйлийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэг хүлээнэ хэмээн хуульчилсан.  Хуулийн дагуу өнөөдөр орон даяар нийт 2082 хэсгийн хороо бэлэн байдлаа ханган ажиллаж байна.
 
Одоогийн байдлаар нийт хэсгийн хороодод сонгуулийн явц хэвийн үргэлжилж байгаа ч ирц нэлээд доогуур байгаа юм. Иймд Сонгуулийн төв байгууллагаас сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
 
Хэсгийн хороод өнөөдөр 07.00 цагт үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд орой 22.00 цагт үүдээ барих юм.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг