sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон болон Дональд Трамп нарын сүүлчийн мэтгэлцээн эхэлжээ.
 
Мэтгэлцээний эхэнд, Х.Клинтон эмэгтэйчүүд болон бэлгийн цөөнхүүдийн эрхийг хамгаалахаа мэдэгдсэн бол Д.Трамп галт зэвсэг эзэмших эрхийг дэмжихээ мэдэгджээ.
Санал асуулгын дүнгээс үзвэл, Д.Трамп бэлгийн дарамт үзүүлсэн гэх шүүмжлэлд өртсөнөөр гол гол муж улсуудад түүнийг дэмжигчдийн тоо цөөрсөөр байна.
 
Түүний сацуу хатагтай Х.Клинтон ч мөн адил Америкийн сонгогчдын дунд нэр хүнд муутай байгаа бөгөөд түүнийг итгэл даах, найдвартай хүн эсэхэд сонгогчид эргэлзэж байна.
 
Лас-Вегасын Невадагийн их сургуульд болж буй хоёр нэр дэвшигчийн гурав дахь буюу сүүлчийн мэтгэлцээнийг олон сая хүн телевизээр үзэж байна.
Хоёр нэр дэвшигч улсын өр, эрүүл мэнд ба нийгмийн халамж; цагаачлал; эдийн засаг; Дээд шүүх; гадаад улс орнуудад болж буй анхаарал татсан үйл явдлууд; тэд ерөнхийлөгч болоход эрүүл мэндийн хувьд тохирох эсэх гэсэн зургаан сэдвийн хүрээнд мэтгэлзэж байгаа ажээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг