sonin.mn
ВАШИНГТОН. /Sputnik/. Умард Солонгос өчигдөр орой пуужин хөөргөсөн боловч хөөргөлт амжилтгүй болсон гэж АНУ-ын Стратегийн Командлалаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
 
Уг мэдэгдэлд “2016 оны 10 дугаар сарын 19-ний оройн 5:00 цагийн үед Умард Солонгос пуужин хөөргөсөн боловч хөөргөлт амжилтгүй болсныг АНУ-ын Стратегийн командлалын (USSTRATCOM) системүүд илрүүллээ” гэжээ. Умард Солонгосын хөөргөсөн пуужин нь дунд зайн тусгалтай “Мусудан”  баллистик пуужин байсан бололтой.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг