sonin.mn
Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр 15 цагаас мэдээлэл хийнэ.
 
Тус хороо одоогийн байдлаар санал хураалттай холбоотой мэдээллийг нягтлах, баталгаажуулах ажлыг хийж байгаа аж. 
Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд сонгогчдын 54.8 хувь нь оролцож саналаа илэрхийлжээ. Харин аймгуудын хэмжээнд сонгогчдын 62.7 хувь нь, нийслэлд 45.2 хувь нь саналаа өгсөн байна.
 
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 15 цагийн хэвлэлийн бага хурлын үеэр өгөх гэнэ.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг