sonin.mn
Монголын Уран зургийн галерей, Швейцарийн хөгжлийн агентлаг, харааны бэрхшээлтэй хүүхдийн  116 дугаар сургууль, Клей арт керамик студийн хамтран хэрэгжүүлж буй "Аниргүйн мэдрэмж" тэмтрэхүйн төслийн үзэсгэлэнгийн нээлт маргааш Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.
 
Тус төсөл нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд керамик урлалын боловсрол олгох, цаашлаад нарийн мэргэжлийн уран бүтээлч болох, бусдад хэдий хараагүй ч бид урлагийн бүтээл туурвих чадвартай, хүсэл сонирхолтой гэдгийг харуулах зорилготой.
 
Үзэсгэлэнд  төсөлд хамарсан 20 хүүхдийн нийт 122 ширхэг керамик гар урлалын бүтээлийг дэлгэн үзүүлэх юм.
Үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг