sonin.mn
Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын туялзуур сэлэмний холбоодын менежментийн үр ашгийг нэмэгдүүлэх, маркетинг, хүний нөөц, техник, дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллах, тулгарч буй саад бэрхшээлийг арилгах зорилгоор 2020 он хүртэлх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Гарын үсэг зурах ёслол Монголын хөлбөмбөгийн холбооны байранд боллоо. Хоёр тал дараах чиглэлүүдээр хамтран ажиллана. Холбооны ажлын албаны хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх, холбооны засаглал, бүтэц, дүрэм, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр санал солилцох, холбооны маркетинг, хөрөнгө босгох чиглэлээр санал солилцоно. Мөн хамтарсан үйл ажиллагаа явуулах, хоёр холбооны дэд бүтцийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, спортын мэдээллийн баазыг хамтран хөгжүүлж, боловсруулж ажиллах юм.
 
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, МТСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг