sonin.mn
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “Ард даатгал” ХХК хувьцаа эзэмшигчдийнхээ бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлснийг хэлэлцэн баталжээ.
 
Компанийн 55.31 хувийг эзэмшиж байсан “Ард санхүүгийн нэгдэл” ХХК зарим хувь эзэмшигчдээс хувьцааг нь хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн авснаар хувь эзэмшлийнх нь хэмжээ 83.03 хувь болж өсчээ.
 
 Мөн хурлаар эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, санхүүгийн салбарт бий болсон эрсдлийг бууруулах, тогтвортой байдлыг хангах үүднээс шинээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоолоо. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь банк бус санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй юм байна.
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг