sonin.mn
Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс “БИД ӨВӨЛД БЭЛЭН” нэгдсэн өдөрлөгийг энэ сарын 22-ны 12.00-17.00 цагт “Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулах болжээ.
 
Нэгдсэн өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэг, улс, хот хооронд зорчих тасалбар борлуулалт, мэргэшсэн жолооч нарыг ажилд зуучлах, шалгалт авах, үнэмлэх олгох зэрэг үйл ажиллагаа зохион байгуулна. Мөн тээврийн хэрэгслийн хяналтын систем, улс, хот хоорондын зорчигч тээврийн 64 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны танилцуулах юм.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг