sonin.mn
ПХЕНЬЯН. /NHK/. Сансрын тойрог замд дахин хиймэл дагуул оруулна гэж Умард Солонгос мэдэгдэв. Тус улс пуужин хөөргөж буйг алсын тусгалтай баллистик пуужин туршиж байна гэж олон улсын хамтын нийгэмлэг үздэг билээ.
 
Умард Солонгосын хэвлэлийн төлөөлөгч энэ талаар мэдэгдэл хийхдээ "хиймэл дагуул зохион бүтээж, түүнийг энхийн зорилгоор ашиглах хууль ёсны эрх манай улсад бий" гэсэн байна.
 
Өнгөрсөн хоёрдугаар сард хиймэл дагуул тээгч пуужин хөөргөсөн гэж Умард Солонгос мэдэгдсэн билээ. Харин өнгөрсөн сард тус улсын хэвлэлд мэдээлснээр, хиймэл дагуул хөөргөх ажиллагаанд яаралтай бэлтгэхийг удирдагч Ким Жөн Ун эрдэмтдэд тушаажээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг