sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хоёр асуудал хэлэлцэх бөгөөд үдээс хойш Ерөнхий сайд мэдээлэл хийхээр төлөвлөжээ.
 
Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.
 
Үдээс хойш 15.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Төрийн өмчийн болон төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ. 
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг