sonin.mn
Монгол бахархлын өдөр маргааш буюу 10 дугаар сарын 22-ны ням гаригт тохиож байна.
 
Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсоны дагуу 2012 оноос хойш Монгол бахархлын өдрийг тэмдэглэдэг болсон.   
 
Уг ойд хүрээнд Төрийн ордны  Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг дэлхийд нэртэй эрдэмтдэд гардуулдаг уламжлалтай.
 
Энэ жилийн  Чингис хаан одонг хэн хүртэх болсон талаар өнөөдөр албан ёсоор нийтэд  зарлах юм.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг