sonin.mn
УДБЭТ-ын шинэхэн бүтээл Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн "Гүн гэрийн гүнж" дуурийг энэ амралтын өдөр буюу маргааш тус театрын тайзнаа толилуулна.
 
Энэхүү дуурь нь 3 бүлэг, 5 үзэгдэлтэй бөгөөд Хүннү гүрний үед болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээснээрээ онцлогтой.
 
Дуурийн гол өрнөл нь Хан гүрний ухаалаг, нинжин сэтгэлт Гүн гэрийн гүнж Цай Вэн Жигийн тухай юм. Хан гүрнээс хулгайлагдсан Цай Вэн Жин гүнж "Хүн" гүрний хатан болж, хоёр агь төрүүлнэ. Тэрээр “Хан”, “Хүн” гүрний эв найрамдлын гүүр төдийгүй, харь нутагт ирж, хатан болсон ч цөхрөлийг ардаа орхин, Хүн гүрний төлөө бүхнээ зориулсан гүнж юм. 
 
Эл дуурийг анх тус театрын тайзнаа 2005 онд концерт хэлбэрээр тоглож байсан бөгөөд  2016 оны гуравдугаар сард бүрэн хэмжээний дуурь болон үзэгчдийн хүртээл болсон юм.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг