sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.
 
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Эрдэнэт" үйлдвэрийн татварын мөнгө дутсан нь “Цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ХК-тай хийсэн 100 тэрбум төгрөгийн худалдан, худалдан авах гэрээтэй холбоотой байж болзошгүй. Иймд "Эрдэнэт" үйлдвэр тойрсон асуудлыг хянах хэрэгтэй" гэхэд УИХ-ын дарга М.Энхболд Хууль зүйн байнгын хорооны даргад энэ асуудлыг хариуцуулсан гэсэн тайлбарыг өгөв.
 
Харин УИХ-ын гишүүн Л.Болд, "Энэ төсөв маш олон үл мэдэгчтэй төсөв байна. Төсөв болон мөнгөний бодлогоо ойлгомжтой болгох хэрэгтэй" гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдын чуулганы өнөөдрийн хуралдаанд хийх боловсролын салбарын мэдээллийг хойшлуулах хүсэлт ирснийг дуулгав.
 
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж өөр саналтай гишүүн гараагүй тул чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг