sonin.mn
КИРКУК. /ВВС/. Иракийн Киркук хотод засгийн газрын эзэмшлийн барилга байгууламжууд руу зэвсэгт этгээдүүд халджээ.
 
Иракийн хэвлэлүүдэд мэдээлснээр, амиа золиослогчид цагдаагийн хэсгүүд болон дулааны цахилгаан станц руу халдсан байна. Харин аюулаас хамгаалах хүчнийхэн гэмт этгээдүүдийн дайралтыг няцаан, хариу цохилт өгчээ.
 
Уг халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн байна. Тус бүлэглэлийн гишүүд Киркук хотын хурлын танхимд руу дайран орж, нэгэн зочид буудлыг булаан эзэлсэн байна.
 
Киркук хотод тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоогоод байгаа ажээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг