sonin.mn
АТГ өнөөдрийн цахим сүлжээгээрээ дамжуулан төрийн өндөр албан тушаалтны ашиг орлогын мэдүүлгийн мэдээллийг олон  нийтэд мэдээлэх зорилгоор цахим сүлжээнд байрлуулаа. 
 
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт заасны дагуу Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргах төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтийг мэдээллээр хангах нөхцөлийг бүрдүүлдэг. 
 
Дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан үндэслэлийн дагуу 243 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын олон нийтийн цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаас 2016 оны Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн сонгуулиар шинээр сонгогдсон, томилогдсон болон албан тушаал нь өөрчлөгдөн томилогдсон 149, тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа 87, нийт 236 албан тушаалтны /2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 7 албан тушаалд томилгоо хийгдээгүй болно/ мэдүүлгийг http://www.xacxom.iaac.mn байршуулаад байна.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг