sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Японы баруун нутгийн Тоттори мужид 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай тус улсын Цаг уурын газар өнөөдөр мэдэгдлээ.
Орон нутгийн цагаар баасан гарагт шилжих шөнийн 2:07 цагт 10 км-ын гүнд газар хөдлөлт болжээ.
 
Газар хөдлөлтийн улмаас тус мужид цөөнгүй байшин барилга нурж, цахилгааны кабель тасарсан нь 30 мянган айл өрхийн амьдрал ахуйд нөлөөлсөн байна.
Мөн газар хөдлөлтийн улмаас галт тэрэгний үйлчилгээ зогсч, нислэгүүдийг хойшлуулжээ.
 
2011 онд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Фүкүшимагийн АЦС-ын үйл ажиллагаа доголдсон тул тус улс бүх АЦС-аа хааж байсан билээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг