Эдийн засагч, Хөдөлмөрийн зах зээл судлаач М.Чимэддоржтой нийгэм, эдийн засгийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын төсөв санхүүгийн байдал хүндхэн байна. Судлаач хүний хувьд эдийн засгийг хүндрэлд оруулсан гол шалтгааныг юу гэж тайлбарлах вэ?
-Манай улсад нийгэм, эдийн засгийн нэгдсэн бодлого гэж алга. Өнөө маргаашаа харсан, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн аргацаасан бодлого явж байна. Үүн дээр гэнэт баяжсан хүмүүсийН цээж өвчин нэрмээс болж байна. Товчхондоо улстөржсөн эдийн засаг, төсвийн хариуцлагагүй байдал өнөөдрийн хямралын үндэс, гол зангилаа нь болсон. Төсвийн үр ашиггүй, эдийн засгийн мөчлөг дагасан өсөлт, тодорхой зорилтгүй Засгийн газрын зээл нь түүхий эдэд суурилсан эдийн засгийг хямралд хөтөлсөн.
-Төсөв алдагдалтай байгаагаас гадна 2 сарын дараа Монгол Улс өрөө төлж эхэлнэ. Энэ хүндрэлээс гарахын тулд “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлт тавьж, Хятад Улсаас зээл авах гээд төр засгийн удирдлагууд мөнгөний эрэлд гарч байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах гол гарц нь таны харж буйгаар юу вэ?
-“Их идсэний маргааш өнж” гэдэг байх аа. Бид бүсээ чангалаад эдийн засгийн бодлогоо эргэж харж, засаглалаа сайжруулах ёстой. Хямрал бол алдаа дутагдлаа олж харах, түүнийг засч залруулах боломж олгодог. Бид яаралтай хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай тулгарч байна. Үүнд Олон улсын валютын сангийн “Стэнд-бай” хөтөлбөр тусална. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бидний хэрэгжүүлж чаддаггүй төсвийн сахилга батыг сайжруулж, макро эдийн засгийн бодлогын алдааг засварлах боломжтой.
Харин Хятадаас бага хүүтэй урт хугацаатай зээл авбал өнгөрсөн хугацааны макро эдийн засгийн бодлогын алдаагаа олж харахгүйгээр барахгүй санхүүгийн сахилга батгүйн илэрхийлэл болох зээлжих зэрэглэл, Засгийн газрын бондын олон улсын зах зээл дээрх үнэлгээ байхгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид алдаагаа олж харж засварлах биш харин түүнийг улс төрийн агуулгатай мөнгөөр далдлах гэж оролдож байгаагийн нэг илрэл болно.
- Өнөөдөр Монгол Улсын халамж, тэтгэврийн сангууд нь хоосорчихлоо. 2011 оны ид өсөлтийн үед Баялгийн сантай болъё гэж их ярьсан ч амьдралд хэрэгжсэнгүй. Эрсдлийг даах санг байгуулахын тулд монголчууд юу хийх ёстой вэ?
-Байгалийн баялагт суурилсан эдийн засагтай орнууд тухайн баялгаасаа хуримтлал үүсгэж хөгжлийн дараагийн шатандаа гарч чаддаг. Хүний оролцоотой баялагт суурилсан эдийн засаг нь улсын төсвийн хяналт сул байдаг. Өөрөөр хэлбэл төсвийн тэлэлт нь шууд татвар нэмэхийг шаарддаггүй учраас олон нийтэд төдийлөн хамааралтай байдаггүй. Яг ийм нөхцөл баялагтай олон орныг дампууралд хүргэсэн. Баялагт тулгуурлан амжилттай хөгжсөн орнуудын туршлагаас үзэхэд юуны өмнө төсөв санхүүгийн сахилга батаа алдаагүй, орж ирсэн орлогыг тодорхой санд төвлөрүүлэн эдийн засгаа хэт халаахгүйгээр дотооддоо хөрөнгө оруулалт хийж хувийн хэвшлийн хөгжлөө тэтгээд, илүүг нь гадаад улс орнуудад хөрөнгө оруулалт хийх замаар дэлхийн томоохон корпорациудын ашгаас хүртэж чадсан байдаг. Ийм чадавхитай болсны дараа эдийн засгийн тодорхой салбарыг кластер маягаар хөгжүүлж дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг бэхжүүлж чадна.
Халамжийн сангуудын хувьд бид түүхий эдийн үнийн өсөлттэй үед хүний хөгжлийн нэртэй улс төрийн популизмын сан байгуулж бэлэн мөнгө тараасан шүү дээ. 2012 оны сонгуульд зориулан тус сангаар дамжуулан мөнгө тараах зорилгоор Чалко компаниас зээлж авсан өр нүүрсний үнийн уналтаас болж өнөөг хүртэл төлж барсангүй. Тэтгэврийн сан бүр ч хүндэрсэн. Өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын санд хуримтлагдсан хөрөнгийг нэгдсэн төсөв рүү оруулаад зарцуулчихсан.
Өөрөөр хэлбэл одоо хуримтлагдсан хөрөнгө байхгүй гэсэн үг. Өнөөдөр тэтгэврийн даатгалын сан 2030 он гэхэд ДНБ-ийн 7 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарч байна шүү дээ. Дэлхийн банкны тооцож байгаагаар төрөлтийн коэффициент буурсан, дундаж наслалт нэмэгдсэн, хүн амын насжилт нэмэгдэж байгаагаас энэ сангийн алдагдал 2025 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэнэ. Мөн одоо ажил эрхэлж байгаа 10 хүн тутамд 4 тэтгэврийн хүн ноогдож байгаа. Энэ үзүүлэлт 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэхээр байна.
Тиймээс аль болох богино хугацаанд бие даасан сан болгож, хуримтлагдсан өрийг төрөөс төлөх ёстой. Цаашид төрөөс даатгалын төлбөрийг хугацаанд нь төлдөг болгох, хөдөлмөрийн насыг нэмэгдүүлэх зэргээр сангийн орлогын тогтвортой байдлыг хангах, эрүүл мэндийн даатгалын сантай уялдуулах, хөрөнгө оруулалт хийх замаар сангийн хөрөнгийг өсгөх механизмыг бүрдүүлэх ёстой.
- Хөрөнгө оруулалт татарснаар төгрөг үнэгүйдэж валютын ханш дээд цэгтээ хүрлээ. Ханшийг барихаар Төвбанк мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлснийг зарим эдийн засагчид түр зуурын арга гэж байсан. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
- Бодлогын хүүг өсгөх нь зөв буруу гэхээсээ илүү Төвбанк мөнгөний бодлогодоо юуг авч үздэг, цаашилбал мөнгөний бодлого гэж Монгол Улсад байна уу гэдэгт хариулах ёстой. Төвбанкны үүрэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хадгалахаар томьёологдсон. Энэ нь ханшид биш инфляцид чиглэж байвал зохилтой. Гэхдээ цаана нь эдийн засгийн өсөлтийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн салбаруудын өсөлтийн тэнцвэр, нийгмийн янз бүрийн бүлэгт бодлого хэрхэн нөлөөлж байгааг авч үздэг байх ёстой.
Түүнээс бус 300 нэр төрлийн барааны үнийн өөрчлөлт, ам.долларын ханш хоёроор нүдээ боолгоод суувал үүнийг мөнгөний бодлого гэж нэрлэхэд хэцүү.Нөгөө талаас олон жилийн турш сонгуулийн дараа Төвбанкны Ерөнхийлөгчийг сольдог жишиг тогтлоо. Тодруулбал мажоритар системд ялахын тулд хийсэн популизм сум болгонд тоосго өрөхийг, машин явдаггүй газар зам барихыг шаардаж буйтай ялгаагүй. Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн бодлогыг үгүй хийж, амлалтаа биелүүлэхийн тулд гэсэн ганц зөвтгөлтэйгээр үр ашиггүй, үрэлгэн төсвийг бий болгож байгаа хэрэг. Эцэстээ мөнгөний бодлогын үр нөлөөг устгана. Энд онцлон хэлэх гээд байгаа хамгийн гол санаа нь засаглалын ийм зөрчил дунд, тодорхойгүй бодлоготой Төвбанкнаас их зүйл шаардах нь утгагүй юм.
Хөрөнгө оруулалтын хувьд манайд үнэндээ уул уурхайн салбарыг хасчихвал цаана нь гадаадын хөрөнгө оруулалт бараг байхгүйтэй адил. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт дундаа Оюу Толгойгоос бусад нь эрсдэл өндөртэй хайгуулын салбар зонхилж ирсэн.
Энэ нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнээс хамаардаг. Нөгөө талаас хөрөнгө гэдэг зүйл тааламжтай орчныг дагаж явдаг эд. Бид хэдэн жил түүхий эдийн үнэ өндөр байх үед мөнхийн юм шиг бодоод стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах ёстой гэх мэтээр хаадаг боомилдог болсон. Мөн түүнчлэн өмчийг хамгаалах тогтолцоо сул, төрийн хүнд суртал ихтэй байгаа нь хөрөнгө оруулалт дайжих бас нэг нөхцөл болсон гэж хэлж болно. Бид хөрөнгө оруулагчийн итгэлийг сэргээх чиглэлээр тодорхой ажлууд хийж, эрх зүйн орчноо ойлгомжтой, тогтвортой байлгах хэрэгтэй.
- Сүүлийн үед гадны банкуудыг оруулж ирэх талаар нэлээн ярьж байна. Гадаадын банк орж ирснээр зээлийн хүү буурах ч үндэсний аюулгүй байдал алдах вий гэсэн болгоомжлол нийгэмд байна. Ер нь банкны хүүг бууруулах гол хөшүүрэг нь юу вэ?
- Манай санхүүгийн зах зээлийн 94 хувь нь банкны салбар, хадгаламжийн хүү хэт өндөр байгаа зэрэг шалтгаанаар зээлийн хүүг богино хугацаанд бууруулах боломжгүй. Гадаадын банк оруулж ирэхэд манай банкууд өрсөлдөх чадамжгүй байна. Бид санхүүгийн салбартаа шинэчлэл хийх цаг нь болсон.
Юуны өмнө нийгмийн даатгалын санг нэгдсэн төсвөөс гаргаж бие даалгах, баялгийн санд хуримтлал үүсгэх замаар хөрөнгийн зах зээлийг тэлэх, арилжааны банкуудын идэвхигүй активыг хөдөлгөөнд оруулах, түүнчлэн арилжааны банкуудын хувьцаат капиталыг өсгөх замаар өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг зоримог алхмуудыг хийх хэрэгтэй байна. Ингэснээр хөрөнгийн зах зээл идэвхжиж, арилжааны банкууд өрсөлдөх чадвартай болно. Үр дүнд нь зээлийн хүү буурч, гадаадын банкууд ажиллах нөхцөл бүрдэнэ. Ингээгүй тохиолдолд гадны банк оруулж ирснээр санхүүгийн салбараа алдах нөхцөл үүснэ.
-Нийгмийн салбарын шинэчлэлийн талаар сонирхоё. Боловсрол, эрүүл мэнд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог сайжруулах замаар эдийн засгаа хэрхэн тэлэх боломжтой вэ?
-Нээлттэй, зах зээлийн эдийн засгийн системд шилжих шилжилт боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэл дээр зогсоод 20-иод жил боллоо. Зах зээлийн эдийн засгийн системийн амин сүнс болох өрсөлдөөн ба сонголтыг үл хайхран өөрчлөлгүй авч үлдсэн боловсрол, эрүүл мэндийн салбарын хуучин тогтолцоо өнөөдөр бидний хамгийн том асуудал болж хувирсан.
Хүн бүрт хамааралтай энэ салбарыг шинэчлэхгүй бол дараагийн 10 жилд санхүүжилт, хариуцлагын тогтолцоо нь дампуурч гамшгийн хэмжээнд хүрнэ. Өнөөдөр эрүүл мэндийн үйлчилгээний импорт жилдээ 100 тэрбумаас хол давсан, дээр нь дотоодын өндөр үнэтэй цөөн эмнэлгүүд багагүй ашиг олж байна. Бид улсын төсвөөс эмнэлгийн барилга барьж эмч нарыг цалинжуулаад байгаа ч нийт тусламж үйлчилгээний 5 хувь, үнийн дүнгийн 30 хувиас илүүг нь хувийн хэвшил нийлүүлж байна. Гэтэл цаад 95 хувийнх нь үйлчилгээний чанарын асуудлыг яаж шийдвэрлэх нь тодорхойгүй хэвээр үлдлээ.
Боловсролын салбарын хөрөнгө оруулалт бол хөгжил дэвшлийн үндэс. Хувийн хэвшлийн боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, аль болох олон хүүхдийг чанартай, боломжийн үнэтэй боловсрол олгох шаардлагатай. Ерөнхий боловсролын хувьд мөн адил жилийн 20 мянган ам.долларын үнэтэй сургууль, үнэгүй чанаргүй улсын сургуулиуд зэрэгцэн оршиж байна.
- Ядуурлыг бууруулж дундаж, чинээлэг давхаргыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ. Дундаж, чинээлэг давхаргыг нэмэгдүүлнэ хэмээн сонгууль болгоноор ярьсаар улиг боллоо. Хөрсөнд буулгах боломж байна уу?
-Дундаж давхаргыг нэмэгдүүлнэ гэдэг нь сонгуулийн амлалтаар хэрэгждэг зүйл биш. Энэ бол баялаг хуваарилалтын системүүдийг сайжруулж, түүнд аль болох олон хүнийг оролцуулснаар шийдэх асуудал. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт болон бизнесийн байгууллагын ашгийг хуваарилдаг нээлттэй хувьцаат компаниудыг бий болгох, тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгө нь өсч, өтөл насанд нь орлогын баталгааг хангаж чаддаг болгох хэрэгтэй. Мөн байгалийн баялгийн орлогын нийт эдийн засаг дахь өгөөжийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн механизмуудыг бий болгож байж хэрэгжинэ. Үүнийг оролцоотой өсөлт гэдэг юм. Технологийн дэвшил уламжлалт баялгийн хуваарилалтын системд заналхийлж байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ оролцоотой өсөлтийг тогтвортой байдлын үндэс гэж үзэж орлого хуваарилалтын шинэ механизмуудыг төлөвшүүлэх гэж хичээж байна.
-Эдийн засгийг жам ёсоор нь явуулахгүй байгаа гол хүчин зүйл нь улс төр. Өнөөдөр төрийн өмчит компаниуд ашиггүй ажиллаж буйн гол шалтгаан нь төрийн хэт оролцоотой холбоотой гэх. Улс төрийн популизмаас эдийн засгийг салгах арга байна уу?
-Улс төрждөггүй эдийн засагтай болоход маш тодорхой хэдэн ажлыг хийх ёстой. Юуны өмнө парламентад суугаа нөхөд улс төрийн бүлэглэлд бус ард түмнээ төлөөлж ажиллах хэрэгтэй байна. Хоёрдугаарт төрийн өмчид байгаа томоохон компаниудын хувьцааны ядаж гуравны хоёрыг хувьчлах хэрэгтэй. Мөн боловсрол эрүүл мэндийн салбарыг тогтвортой байдлыг нь алдагдуулахгүйгээр шинэчлэх шаардлагатай.
-Та хямралын гарцын талаар илтгэл тавина гэлээ. Энэ илтгэлээрээ нийгэмд ямар мессеж хүргэхээр зорив оо?
-Биднийг сайн засаглалаа төлөвшүүлэх, эдийн засгийн бодлогоо шинээр авч үзэх, нийгмийн салбарын хөгжлийн зорилтуудыг зөв томьёолохыг цаг үе шаардаж байна. Тийм ч учраас хөгжлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн гарц, засаглалын шинэчлэлийг цогцоор нь авч үзсэн өөрийн шийдлийг танилцуулах гэж байгаа. Бидэнд бизнесийн зээлийн хүүг жилийн 4 хувь болгох, гадаадад хөрөнгө оруулалт хийж дэлхийн томоохон компаниудын ашгаас хүртэх боломж бий.
Цаашилбал эдийн засгийн тодорхой салбаруудыг дэмжин хөгжүүлж бүтээгдэхүүнээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөх, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх суурь нөхцлийг ирэх 10 жилийн хугацаанд бүрдүүлэх боломж ч байгаа гэж үзэж байна. Тиймээс өөрийнхөө боловсруулсан хөгжлийн бодлогыг олонтой хуваалцаж, эдийн засагчид, мэргэжилтнүүдийн санал шүүмжлэлийг сонсохоор шийдсэн юм.
Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус)
Сүүлийн 20-иод жил монголчууд бид хөрш орнуудын хооронд гэгээн бүгээн юм огт байгаагүй юм шиг дан ганц хараар будаж хоёр хөршийгээ дэндүү их харааж зүхлээ. Энэ бол маш муу үр дагавар дагуулж болох аюултай алхам. Хятад гэдэг зөвхөн БНХАУ –аар тогтохгүй, Сингапур, Малайз, Индонез тэгээд бас дэлхийгээр нэг тархасан Хятад хүмүүс, дээр нь ОХУ гээд дэлхийн хүн амын талаас илүү хувийг өөрсдийхээ эсрэг чиглүүлж байгаа бишүү. Энэ чулууг аль хир холоос хэн шидсэн юм бүү мэд. Эсвэл өөрсдөө олсон юм боловуу? Зориуд уу, санамсаргүй юу? Эцсийн зорилго нь юу юм? Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй эх оронч хүмүүс үү, аль эсвэл монголчуудыг хагалан бутаргах, ДЭЛХИЙН СУПЕР ТОМ ГҮРНҮҮДТЭЙ СӨРГӨЛДҮҮЛЭХ ЦААШИЛБАЛ СӨНӨӨХ алсын муу хорлон санаатай бууны ноходуу??? Хоёрдох нь л болов уу. Хятадын ЭЗ төсөөлж байснаас бүр эрт буюу энэ 2016 онд бараа үйлдвэрлэлтээр АНУ-г гүйцэж түрүүллээ. Тэр хэмжээгээр олон улсын Санхүү-ЭЗ-ийн ёртөнцөд төдийгүй гио-улс төр, гио-эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл нь улам улам нэмэгдэж байна. Хөгжлийн моделийн барууны загварыг ч өөрөөр харж хамтдаа хөгжие гэсэн бодлого явуулж эхэлж байна. Хятадын ЭЗ ийм л замаар явж байна. Хүний гар хүрээгүй шахам байгаа Сибирт Орос орныг наад зах нь 100 жил тэжээх нефть, хий, алт ,алмаз, эрднэсийн нөөц байгаа гэж шинжээчид үзэж байна, гэтэл ОХУ бол Арав биш асар их оюуны потенциалтай орон. Өдөр хоногоор хүчирхэгжиж байгаа ХОЁР ХӨРШИЙХЭЭ ЭВИЙГ ОЛЖ зөв харьцаж чадвал бидэнд хурдацтай хөгжих том боломж байна, буруу нүүвэл буцахдаа тээх шороо ч олдохгүй байж мэднэ. ХОЛЫН АМЕРИК БИДНИЙГ ӨӨМӨӨРНӨ ГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙГАА БОЛ ДЭНДҮҮ ЭНДҮҮРЭЛ. Хэрэв улс үндэснийхээ эрх ашигтай ямар нэг асуудал хөндөх гэж байгаа бол цээжний пангаар хандаж хэрхэвч болохгүй, даяаршиж байгаа дэлхий дээрээ болж байгаа олон улсын харьцаанд гарч байгаа өөрчлөлтийг мэдэрч , чадвал бүр урьдчилан харж байх учиртай. Соц сисьтемийн үед Оросуудыг ах гэж тэврэлдээд, Хятадуудыг ах дүү нар гэж тойгдоод өөр хооронд нь өрсөлдүүлээд БНХАУ Нэхмэлийн үйлдвэр болон орон сууцны нэхмэлийн шаруудыг, ЗХУ давах гэж 1-р 40000, дараад нь Хятад:120000, Орос 2-р40000 , Хятад 2-р120000, Орос 3,4-р хороолол гээд гайгүйч бодлого явуулж чадаж байлаа. Энэ буруу байсан гэж үү? Өөрт ямарч ашиггүйгээр бусдыг үзэн ядаж хараан зүхэж өөртөө өс хонзон хурааж байхын оронд төрийн дээрхи бодлого зөв байсан юм бишүү? Менежментэд гарах эцсийн стратегийн үр дүн л чухал байдаг,эцсийн зорилгодоо хүрэхийн тулд завсар нь ухирах, давших ямарч нүүдэл хийж болно. Бидэнд төрийг засах уламжлалт уран ухаан, тогтвортой байх бодлого \хууль цааз\ нэг нэгдмэл байх чанар их дутагдаж байна. Хөрш орон гэдэг сонгож болдоггүй хүлээн зөвшөөрч зохицож болбол бүүр урт удаан хугацаанд найрсагаар хамтран амьдрах хувь тавилангаар заяагдсан зүйл. Эс бөгөөс аль нэг нь сүйрч мэднэ. Харин Оросын ноёрхолд байсан гэх 70 жил тиймэч муу байгаагүй. Эхний 20 жил гэхэд Монголчуудыг удмын сан генд нь нөлөөлж болох төрөл бүрийн муу нэртэй халдварт өвчин болон тарваган тахал, улаан цагаан бурхан зэрэг олон төрлийн халдварт өвчнүүдээс салгаж , идэх хоол хүнс болох малыг нь эрүүлжүүлж, эхний байгуулж өгсөн багшийн, худалдааны, санхүүгийн сургуулиуд орон нутагт үрээ тарж , дэлхийн 2-р дайны тэр хүнд жил 1942 онд МУИС-ийг байгуулж өгч байлаа. Энэ мэт гэгээн зүйлс бас байсан гэдгийг мартаж болохгүй. Гэтэл бид сүүлийн 20 хэдэн жил барууныг дагаж навсагнаад 70 жилд хийсэн бүтээснээ нурааж ажилгүйдэл, ядуурал,оюун ухааны хоосролоос өөр юу олж авав? юу болов. Нөхөрлөлийн ач тусыг марталгүй санаж явах, итгэж нөхөрлөж болох эс болох нөхрийн сайн муу чанар гэдэг хувь хүн, пүүс компани, улс үндэстэн аль алинд адилхан байдаг бөгөөд хувь тавиланд нь адилхан нөлөөлж байдаг гэдгийг мартаж болохгүй.
Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)
Сүүлийн 20-иод жил монголчууд бид хөрш орнуудын хооронд гэгээн бүгээн юм огт байгаагүй юм шиг дан ганц хараар будаж хоёр хөршийгээ дэндүү их харааж зүхлээ. Энэ бол маш муу үр дагавар дагуулж болох аюултай алхам. Хятад гэдэг зөвхөн БНХАУ –аар тогтохгүй, Сингапур, Малайз, Индонез тэгээд бас дэлхийгээр нэг тархасан Хятад хүмүүс, дээр нь ОХУ гээд дэлхийн хүн амын талаас илүү хувийг өөрсдийхээ эсрэг чиглүүлж байгаа бишүү. Энэ чулууг аль хир холоос хэн шидсэн юм бүү мэд. Эсвэл өөрсдөө олсон юм боловуу? Зориуд уу, санамсаргүй юу? Эцсийн зорилго нь юу юм? Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй эх оронч хүмүүс үү, аль эсвэл монголчуудыг хагалан бутаргах, ДЭЛХИЙН СУПЕР ТОМ ГҮРНҮҮДТЭЙ СӨРГӨЛДҮҮЛЭХ ЦААШИЛБАЛ СӨНӨӨХ алсын муу хорлон санаатай бууны ноходуу??? Хоёрдох нь л болов уу. Хятадын ЭЗ төсөөлж байснаас бүр эрт буюу энэ 2016 онд бараа үйлдвэрлэлтээр АНУ-г гүйцэж түрүүллээ. Тэр хэмжээгээр олон улсын Санхүү-ЭЗ-ийн ёртөнцөд төдийгүй гио-улс төр, гио-эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл нь улам улам нэмэгдэж байна. Хөгжлийн моделийн барууны загварыг ч өөрөөр харж хамтдаа хөгжие гэсэн бодлого явуулж эхэлж байна. Хятадын ЭЗ ийм л замаар явж байна. Хүний гар хүрээгүй шахам байгаа Сибирт Орос орныг наад зах нь 100 жил тэжээх нефть, хий, алт ,алмаз, эрднэсийн нөөц байгаа гэж шинжээчид үзэж байна, гэтэл ОХУ бол Арав биш асар их оюуны потенциалтай орон. Өдөр хоногоор хүчирхэгжиж байгаа ХОЁР ХӨРШИЙХЭЭ ЭВИЙГ ОЛЖ зөв харьцаж чадвал бидэнд хурдацтай хөгжих том боломж байна, буруу нүүвэл буцахдаа тээх шороо ч олдохгүй байж мэднэ. ХОЛЫН АМЕРИК БИДНИЙГ ӨӨМӨӨРНӨ ГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙГАА БОЛ ДЭНДҮҮ ЭНДҮҮРЭЛ. Хэрэв улс үндэснийхээ эрх ашигтай ямар нэг асуудал хөндөх гэж байгаа бол цээжний пангаар хандаж хэрхэвч болохгүй, даяаршиж байгаа дэлхий дээрээ болж байгаа олон улсын харьцаанд гарч байгаа өөрчлөлтийг мэдэрч , чадвал бүр урьдчилан харж байх учиртай. Соц сисьтемийн үед Оросуудыг ах гэж тэврэлдээд, Хятадуудыг ах дүү нар гэж тойгдоод өөр хооронд нь өрсөлдүүлээд БНХАУ Нэхмэлийн үйлдвэр болон орон сууцны нэхмэлийн шаруудыг, ЗХУ давах гэж 1-р 40000, дараад нь Хятад:120000, Орос 2-р40000 , Хятад 2-р120000, Орос 3,4-р хороолол гээд гайгүйч бодлого явуулж чадаж байлаа. Энэ буруу байсан гэж үү? Өөрт ямарч ашиггүйгээр бусдыг үзэн ядаж хараан зүхэж өөртөө өс хонзон хурааж байхын оронд төрийн дээрхи бодлого зөв байсан юм бишүү? Менежментэд гарах эцсийн стратегийн үр дүн л чухал байдаг,эцсийн зорилгодоо хүрэхийн тулд завсар нь ухирах, давших ямарч нүүдэл хийж болно. Бидэнд төрийг засах уламжлалт уран ухаан, тогтвортой байх бодлого \хууль цааз\ нэг нэгдмэл байх чанар их дутагдаж байна. Хөрш орон гэдэг сонгож болдоггүй хүлээн зөвшөөрч зохицож болбол бүүр урт удаан хугацаанд найрсагаар хамтран амьдрах хувь тавилангаар заяагдсан зүйл. Эс бөгөөс аль нэг нь сүйрч мэднэ. Харин Оросын ноёрхолд байсан гэх 70 жил тиймэч муу байгаагүй. Эхний 20 жил гэхэд Монголчуудыг удмын сан генд нь нөлөөлж болох төрөл бүрийн муу нэртэй халдварт өвчин болон тарваган тахал, улаан цагаан бурхан зэрэг олон төрлийн халдварт өвчнүүдээс салгаж , идэх хоол хүнс болох малыг нь эрүүлжүүлж, эхний байгуулж өгсөн багшийн, худалдааны, санхүүгийн сургуулиуд орон нутагт үрээ тарж , дэлхийн 2-р дайны тэр хүнд жил 1942 онд МУИС-ийг байгуулж өгч байлаа. Энэ мэт гэгээн зүйлс бас байсан гэдгийг мартаж болохгүй. Гэтэл бид сүүлийн 20 хэдэн жил барууныг дагаж навсагнаад 70 жилд хийсэн бүтээснээ нурааж ажилгүйдэл, ядуурал,оюун ухааны хоосролоос өөр юу олж авав? юу болов. Нөхөрлөлийн ач тусыг марталгүй санаж явах, итгэж нөхөрлөж болох эс болох нөхрийн сайн муу чанар гэдэг хувь хүн, пүүс компани, улс үндэстэн аль алинд адилхан байдаг бөгөөд хувь тавиланд нь адилхан нөлөөлж байдаг гэдгийг мартаж болохгүй. Сүүлийн 20-иод жил монголчууд бид хөрш орнуудын хооронд гэгээн бүгээн юм огт байгаагүй юм шиг дан ганц хараар будаж хоёр хөршийгээ дэндүү их харааж зүхлээ. Энэ бол маш муу үр дагавар дагуулж болох аюултай алхам. Хятад гэдэг зөвхөн БНХАУ –аар тогтохгүй, Сингапур, Малайз, Индонез тэгээд бас дэлхийгээр нэг тархасан Хятад хүмүүс, дээр нь ОХУ гээд дэлхийн хүн амын талаас илүү хувийг өөрсдийхээ эсрэг чиглүүлж байгаа бишүү. Энэ чулууг аль хир холоос хэн шидсэн юм бүү мэд. Эсвэл өөрсдөө олсон юм боловуу? Зориуд уу, санамсаргүй юу? Эцсийн зорилго нь юу юм? Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй эх оронч хүмүүс үү, аль эсвэл монголчуудыг хагалан бутаргах, ДЭЛХИЙН СУПЕР ТОМ ГҮРНҮҮДТЭЙ СӨРГӨЛДҮҮЛЭХ ЦААШИЛБАЛ СӨНӨӨХ алсын муу хорлон санаатай бууны ноходуу??? Хоёрдох нь л болов уу. Хятадын ЭЗ төсөөлж байснаас бүр эрт буюу энэ 2016 онд бараа үйлдвэрлэлтээр АНУ-г гүйцэж түрүүллээ. Тэр хэмжээгээр олон улсын Санхүү-ЭЗ-ийн ёртөнцөд төдийгүй гио-улс төр, гио-эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл нь улам улам нэмэгдэж байна. Хөгжлийн моделийн барууны загварыг ч өөрөөр харж хамтдаа хөгжие гэсэн бодлого явуулж эхэлж байна. Хятадын ЭЗ ийм л замаар явж байна. Хүний гар хүрээгүй шахам байгаа Сибирт Орос орныг наад зах нь 100 жил тэжээх нефть, хий, алт ,алмаз, эрднэсийн нөөц байгаа гэж шинжээчид үзэж байна, гэтэл ОХУ бол Арав биш асар их оюуны потенциалтай орон. Өдөр хоногоор хүчирхэгжиж байгаа ХОЁР ХӨРШИЙХЭЭ ЭВИЙГ ОЛЖ зөв харьцаж чадвал бидэнд хурдацтай хөгжих том боломж байна, буруу нүүвэл буцахдаа тээх шороо ч олдохгүй байж мэднэ. ХОЛЫН АМЕРИК БИДНИЙГ ӨӨМӨӨРНӨ ГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙГАА БОЛ ДЭНДҮҮ ЭНДҮҮРЭЛ. Хэрэв улс үндэснийхээ эрх ашигтай ямар нэг асуудал хөндөх гэж байгаа бол цээжний пангаар хандаж хэрхэвч болохгүй, даяаршиж байгаа дэлхий дээрээ болж байгаа олон улсын харьцаанд гарч байгаа өөрчлөлтийг мэдэрч , чадвал бүр урьдчилан харж байх учиртай. Соц сисьтемийн үед Оросуудыг ах гэж тэврэлдээд, Хятадуудыг ах дүү нар гэж тойгдоод өөр хооронд нь өрсөлдүүлээд БНХАУ Нэхмэлийн үйлдвэр болон орон сууцны нэхмэлийн шаруудыг, ЗХУ давах гэж 1-р 40000, дараад нь Хятад:120000, Орос 2-р40000 , Хятад 2-р120000, Орос 3,4-р хороолол гээд гайгүйч бодлого явуулж чадаж байлаа. Энэ буруу байсан гэж үү? Өөрт ямарч ашиггүйгээр бусдыг үзэн ядаж хараан зүхэж өөртөө өс хонзон хурааж байхын оронд төрийн дээрхи бодлого зөв байсан юм бишүү? Менежментэд гарах эцсийн стратегийн үр дүн л чухал байдаг,эцсийн зорилгодоо хүрэхийн тулд завсар нь ухирах, давших ямарч нүүдэл хийж болно. Бидэнд төрийг засах уламжлалт уран ухаан, тогтвортой байх бодлого \хууль цааз\ нэг нэгдмэл байх чанар их дутагдаж байна. Хөрш орон гэдэг сонгож болдоггүй хүлээн зөвшөөрч зохицож болбол бүүр урт удаан хугацаанд найрсагаар хамтран амьдрах хувь тавилангаар заяагдсан зүйл. Эс бөгөөс аль нэг нь сүйрч мэднэ. Харин Оросын ноёрхолд байсан гэх 70 жил тиймэч муу байгаагүй. Эхний 20 жил гэхэд Монголчуудыг удмын сан генд нь нөлөөлж болох төрөл бүрийн муу нэртэй халдварт өвчин болон тарваган тахал, улаан цагаан бурхан зэрэг олон төрлийн халдварт өвчнүүдээс салгаж , идэх хоол хүнс болох малыг нь эрүүлжүүлж, эхний байгуулж өгсөн багшийн, худалдааны, санхүүгийн сургуулиуд орон нутагт үрээ тарж , дэлхийн 2-р дайны тэр хүнд жил 1942 онд МУИС-ийг байгуулж өгч байлаа. Энэ мэт гэгээн зүйлс бас байсан гэдгийг мартаж болохгүй. Гэтэл бид сүүлийн 20 хэдэн жил барууныг дагаж навсагнаад 70 жилд хийсэн бүтээснээ нурааж ажилгүйдэл, ядуурал,оюун ухааны хоосролоос өөр юу олж авав? юу болов. Нөхөрлөлийн ач тусыг марталгүй санаж явах, итгэж нөхөрлөж болох эс болох нөхрийн сайн муу чанар гэдэг хувь хүн, пүүс компани, улс үндэстэн аль алинд адилхан байдаг бөгөөд хувь тавиланд нь адилхан нөлөөлж байдаг гэдгийг мартаж болохгүй.
Их хямрал нь ажилгүйдэл ихэссэн бусад хүнд хүчир үеийн нэгэн адил төрийн алдаатай менежментээс болсноос биш, хувийн эдийн засгийн угаасаа тогтворгүй чанараас үүдээгүй гэдэгт асуудлын гол нь оршиж байна. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналтан Мильтон Фридман)
Хүмүүс бол “зах зээлийн хууль” хэмээх машин биш, харин эдийн засгийн ухааны гол төвд байх ёстой. (АНУ-ын Висконсоны их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ричард Т. Элай)
Сайн эдийн засагч, муу эдийн засагчийн хооронд нэг л ялгаа байдаг. Муу эдийн засагч юмны харагдаж буй талаар л хязгаарладаг бол, сайн эдийн засагч алив зүйлийн үл харагдах тал, урьдчилан харах ёстой талын аль алиныг тооцдог. (Францын нэрт улс төрч, эдийн засагч Фрэдэрик Бастиа)
Чиний бодлоор улс төр эдийн засгийн ухаан нь баялаг бүтээх тухай лавлагаа, миний бодлоор бол улс төр эдийн засгийн ухаан нь үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хорондоо өрсөлдөж буй анги хооронд хэрхэн хуваахыг тодорхойлж буй хуулийн лавлагаа юм. (Английн нэрт эдийн засагч Дэвид Рикардогоос нэрт эдийн засагч Мальтуст бичсэн захианаас )
К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)
Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)
Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)
Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)
Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)
МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
ЭНЭ НЭГ ХУНИЙ АМНААС ХАЛУУН БУДАА ИДЭГЧ ОДОО БОЛНООШДЭЭ. МОНГОЛОО МОНГОЛ ХУН ТОЛГОЙГООРОО СЭТГЭЖ ЗУТГЭЖ Л АВРАНАДАА. ИХ ХУРАЛ МААНЬ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭНД ТЭТГЭВРИЙН ФОНДЫГ ОГ ГЭЭД Л ХУУЛЬ ГАРГААД ХАЯСАН ТЭР НЬ ХУВХАЙ ХООСОН ГЭХ ШИВ. НЭГ ИЙМЭРХУУ Л УЛС ШУУДЭЭ БИД. ТЭР САНГТАЙГАА Л ХАМТРААД ХЯМРАЛАА ЖААХАН. ДАВАХ ГЭЭД УЗЭХ ЕДЭЭ.
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРААГҮЙ. ОФШОРТ БАЙГАА 17 ТЭРБУМ ДОЛЛАР БОЛ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ БАЙСАН МӨНГӨ.
Ухаарах зүйл их л байна даа.Ихийг уншиж,судалж ард иргэдээ тархины ядуурлаас гаргахад их үүрэг гүйцэтгээрэй залуус минь.Оюун ухаантны хэлсэн үгнүүд үнэхээр ихийг бодогдуулахаар байгаа шүү.Явж явж эдийн засаг гэдэг маань нийгмийн баялгаа шудрага тэгш хуваарилж,ард иргэдээ амар жимэр сэтгэл ханамжтай амьдруулах асуудал юм даа.Соц нийгмийг муучлаад байсан Хятад,Вьетнам хөгжөөд байдаг,магтаад байсан капитализмийн замаар замнагсад хөгжил уруудах гээд хазаарлах гэж оролдоод байдаг энэ агуу эрдэмтдийн онол үг дүгнэлт бас ч хий хоосон үг биш юм даа.
монголын төрд шургалагсадын луйвар хирээс хэтэрлээ тэдэнтэй хариуцлага тооцохгүй бол монголын төр сөнөж мөхөхөд туллаа. энэ луйварын цаана элбэгдорж, м.энхболд, с. баярцогт, сайханбилэг тэргүүтэн бий гэдэгт иргэд итгэлтэй болсон шүү.
замын цагдаагийн урд талийн нархан хотхоны гомо мөнхжаргал арай дэндүү даварч байна чи бүр төмөр замд амьдардаг байх үеэсээ л банди нар шохоорхдог байсан биз дээ чиний тухай ном хүртэл бичигдэж байгаа гэсэн шүү мангараа
замын цагдаагийн урд талийн нархан хотхоны гомо мөнхжаргал арай дэндүү даварч байна чи бүр төмөр замд амьдардаг байх үеэсээ л банди нар шохоорхдог байсан биз дээ чиний тухай ном хүртэл бичигдэж байгаа гэсэн шүү мангараа
Bolj ugvul Standby ch hereglelgui uursduu hundrelees garah heregtei. Hyamral-Uhaaral, Tolgoigoo ajilluulah bolomj baigaasaa.