sonin.mn
АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд ил болгожээ. Бид эхний удаад УИХ-ын 76 гишүүний үл хөдлөх хөрөнгө, автомашин, хадгаламж, эзэмшдэг компани зэргийнх нь мэдээллийг хүснэгтээр танилцуулж байна.
 
Эндээс харахад УИХ-ын гишүүн Лу.Болд 17 864 391260 төгрөгийн хадгалдамжаараа тэргүүлсэн байна. Түүний араас УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 13 231 635 350 төгрөг, Ц.Гарамжав, 12 000 464 440 төгрөг, УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2 350 151 170 төгрөг, Сү.Батболд 1 224 675 240 төгрөг, УИХ-ын гишүүн Н.Учрал 875 684 940 төгрөг, УИХ-ын гишүүн Б.Батзориг 850 463 760 төгрөгийн хадгаламжаараа бичигдсэн байна.
 
Харин хувь эзэмшдэг компанийнхаа тоогоор УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат тэргүүлжээ. Тэрээр 26 компанийн хувь эзэмшдэг юм байна. Мөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Ундармаа нар тус бүр 25, УИХ-ын гишүүн Б.Наранхүү 24, УИХ-ын гишүүн Н.Оюундарь 18, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 15 компанид хувь эзэмшдгээрээ жагсаалтыг тэргүүлцгээж байна. Дашрамд дуулгахад, УИХ-ын дарга М.Энхболд долоо, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дөрвөн компанид хувь эзэмшдэг ажээ. Энэ талаар доорх хүснэгтээс үзнэ үү.
 
 
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин