sonin.mn
МОСКВА./TASS/. ОХУ-ын хяналтын баг “Нээлттэй тэнгэрийн орон зай” гэрээний дагуу энэ сарын 24-28-нд Туркийн нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдэв.
 
Уг ажиглалтын нислэгийг өнгөрсөн хоёрдугаар сард үйлдэх ёстой байсан боловч Туркийн тал цуцалсан байна. Нислэгийг “АН-30В” нисэх онгоцоор үйлдэх ажээ.
Ажиглалтын нислэг “Эскишехир” агаарын баазаас эхлэн 1900 км-ийн зайд хийнэ. Оросын нисэх онгоц ажиглалтын нислэг үйлдэх чиглэлийн дагуу нислэгээ үйлдэх бөгөөд Туркийн мэргэжилтнүүд онгоцны бүхээгт байлцаж, гэрээнд заасан ажиглалтын төхөөрөмжийг ашиглаж буй байдал болон нислэгийн параметрүүдийг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянана гэж Оросын БХЯ-ны төлөөлөгч мэдэгдлээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг