sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Калифорни муж улсын хурдны зам дээр жуулчны автобус том оврын ачааны машины араас мөргөсний улмаас 13 хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэж бэртжээ.
 
Энэ осол орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагийн 05:00 цагийн үед тус муж улсын Палм-Спрингс хотын ойролцоо болсон байна.
Автобусанд 40 орчим зорчигч сууж явжээ.
 
Тус улсын цагдаа, Үндэсний тээврийн аюулгүй байдлын газрын албаны хүмүүс ослыг мөрдөн шалгаж байна. Албаны хүмүүсийн хэлснээр, автобусны жолооч болон 12 зорчигч амиа алджээ.
 
Жуулчны автобус нэгэн казиногоос хөдлөн Лос-Анжелес хот руу явж байжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг