sonin.mn
КИЕВ. /TASS/. Ирэх сарын 24-нөөс эхлэн украинчууд Европын Холбооны орнууд руу визгүй зорчих болно гэж Украины Ерөнхийлөгч Петер Порошенко мэдэгдэв.
 
Украин-ЕХ-ны дээд хэмжээний уулзалт ирэх сарын 24-нд болох бөгөөд энэ үеэр украинчуудыг ЕХ-руу визгүй зорчуулах тухай хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлнэ гэж бид тохиролцсон гэж тэрбээр телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
 
"Европын парламент энэ хэлэлцээрийг батална гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ яг хэзээ батлахыг хэлж мэдэхгүй нь" гэж тэрбээр ярилаа.
Тэрбээр цааш нь хэлэхдээ "визгүй зорчих хэлэлцээр хойшлогдоод байсан нь Европын парламент болон Европын комиссын хооронд үүссэн визгүй зорчих дэглэмийг цуцлах эрх мэдлийн талаарх маргаантай холбоотой" гэлээ.
 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг