sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлаж, 16.00 цагаас үргэлжлүүлэхээр боллоо.
 
Тус бүлгийн 10.00 цагаас эхэлж, энэ долоо хоног УИХ-аар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэж байгаа юм.
 
Тухайлбал энэ долоо хоногт Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи ажлын хэсгийн дүгнэлт зэрэг асуудлыг чуулганаар хэлэлцэхээр оруулж ирээд байгаа.
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг