sonin.mn
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв.
 
Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар хэлэлцсэн байна.
 
Ингээд ирэх оны төсөв болон төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар тус бүлгээс үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулахаар тогтжээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг