sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужид угсармал барилгад хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 10 хүн амиа алдаж, 140 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Даваа гарагийн үдээс хойш Фугу хошууны Синьминь хотхонд дэлбэрэлт болсон байна.
 
Дэлбэрэлтийн улмаас угсармал барилга нурж, ойролцоох байшин барилгууд, тэдгээрийн дотор нэгэн эмнэлэг эвдэрч сүйджээ.
147 хүн гэмтэж бэртсэний 11-ийнх нь бие тааруу байгаа аж.
 
Тус барилгад олон хүн амьдардаг байсан ч дэлбэрэлт болох үед хэчнээн хүн тэнд байсан нь тодорхойгүй байна.
Дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ эх сурвалжуудын ярьснаар, барилгын доод хонгилд тэсрэх бодис хууль бусаар хадгалж байсан бололтой.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг