sonin.mn
Орон нутагт баруун хойд чиглэлд Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн чиглэлийн зам, зүүн чиглэлд Хэнтий Дорнод, Сүхбаатар аймгийн чиглэлийн зам, Багахангай, Говьсүмбэр аймаг хүртэлх чиглэлийн замууд халтиргаа гулгаатай, зам тээврийн осол гарч болзошгүй байгаа учраас дээрх аймгуудын Авто зам засварын ТӨОНААҮК-д хальтиргаа гулгааг арилгах чиглэлээр ажиллаж эхэллээ.
 
Орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.й