sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны Б танхимд эхэллээ.
 
Тус намын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийсэн ч өнөөдөр дахин хуралдаж байна.
 
Хуралдаанаар ОХУ-ын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа аж.
 
Учир нь дээрх асуудлыг өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх болсон тул бүлэг тусдаа авч хэлэлцэхээр болсон байна. Төрийн ордны Б танхимд 09.00 цагаас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдах байсан ч хурлыг хойшлуулжээ.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг