sonin.mn
БЭЭЖИН. /NHK/. Хятадын Коммунист намын Төв хорооны 6 дугаар бүгд хурал болохын өмнөхөн тус улсын төрийн эзэмшлийн телевиз авлигатай тэмцэх сэдвээр телевизийн цуврал нэвтрүүлэг гаргасан байна.
 
Найман хэсгээс бүрдэх уг цуврал нэвтрүүлгийг тус телевиз болон Коммунист намын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хороо хамтран бүтээжээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилсан авлигатай тэмцэх кампанит ажлын явцад хууль бус үйлдэл хийсэн Хятадын томоохон албан тушаалтнууд гэм буруугаа хүлээж байгааг энэ нэвтрүүлэгт үзүүлдэг байна.
 
Уг цуврал нэвтрүүлгийн эхний хэсгийг энэ сарын 17-нд цацжээ. Нэвтрүүлгийн эхэнд авлигыг ул мөргүй устгахаа амлаж буй Си Зиньпиний мэдэгдэл гарчээ. Үүний дараа Хятадын шийдвэр гаргах түвшний томоохон байгууллагад ажиллаж байсан Жоу Юнкан гэм буруугаа хүлээн, гэмшиж байгааг харуулсан байна. Түүнийг авлигын болон бусад гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ.
 
Нэвтрүүлэг тус бүр 40 минут үргэлжлэх бөгөөд сүүлчийн нэвтрүүлэг өнөөдөр гарна.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг