sonin.mn
Монголын хөлбөмбөгийн холбооны гадаа талбайн улирал өндөрлөж, футзалын шинэ улирал нээлтээ хийж байгаатай холбоотойгоор тус холбоо орон нутагт шүүгчийн сургалт явуулж эхэллээ.
 
Завхан аймгийн төвд өнөөдөр ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр, Ч.Жавхлантөгс нар тус сургалтыг удирдан явуулж байгаа юм. Сургалтаар футзалын дүрмийн мэдлэг олгох, шүүгч бэлтгэн гаргах зорилготой бөгөөд тус аймгийн 11 сумын багш хамрагдаж байна.
 
Суралцагч багш нар маргаашаас эхлэх 11, 13 хүртэлх насны өсвөрийн тамирчдын тэмцээний үеэр шүүгчээр ажиллаж дадлагажих юм. Шинэ шүүгч нарыг анхныхаа тэмцээн дээр ажиллахад зааварлагч багш Д.Түмэнбаяр, ерөнхий шүүгч Ч.Жавхлантөгс нар туслана.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг