sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжлэн хуралдаж байгаатай холбогдуулан УИХ-ын байнгын хороодын хуралдаан түр хойшлоод байна.
 
Тус бүлгийн хуралдаан өчигдөр эхэлсэн ч хэлэлцэх асуудлаараа байр сууриа нэгтгэж дуусгалгүй өнөөдөр үргэлжилж байгаа юм. Бүлгийн гишүүд 2017 оны Төсөв, дагалдах хуулийн төслүүд болон УИХ дарга болон Eрөнхий сайдын айлчлалын дүнг хэлэлцэж байгаа аж.
 
Харин өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна. Бүлгийн хуралдаан дээрх асуудлуудаар байр сууриа нэгтгэж дуусвал байнгын хороод хуралдахаар хүлээж байгаа юм. 
 
Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо тус тус хуралдах товтой байна.
 
 Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг