sonin.mn
1990-ээд оны эхээр диско хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясаараа ялгарч залуусыг байлдан дагуулж байсан Английн алдарт London Beat, Германы La Bouche хамтлаг Монголд анх удаа хамтарсан тоглолтоо хийхээр боллоо.
 
Монголын хамгийн том шоу эвентийн цэг “Крокус эвент холл” нь 80, 90-ээд оны залууст зориулсан диско үдэшлэг тогтмол зохион байгуулдаг. Цаг хугацаагаар аялуулж дурсамж хөглөн сэтгэл сэргээдэг “Back to the 80-90 Disco Crocus” хөтөлбөрийн хүрээнд 7 удаа шоу зохион байгуулжээ. Энэ удаа 8 дахь удаагийн тоглолтоор энэхүү томоохон төслийн ажлыг эхлүүлж байна. 
 
Европын шилдэг 2 хамтлагийн хувьд 1980-аад оны сүүлээр уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Өнгөрсөн 30 гаруй жилийн турш дуулах хэв маяг, амжилтын түүхээ хадгалсаар байгаа бөгөөд өдгөө дэлхий дахинаа томоохон арга хэмжээ, баяр ёслолын тэргүүн эгнээнд уригддаг, эрэлт ихтэй хэвээр байна.   
Тэд ирэх сарын 03-нд “UB palace”-ийн концертын их танхимд “90’s PoP Legends London Beat & La Bouche” нэгдсэн тоглолтоо үзэгчдэд хүргэх бол 04-нд “Крокус эвент холл”-д “La Bouche London Beat with Disco Night” диско үдэшлэг зохион байгуулах юм.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг