sonin.mn
СӨҮЛ./Yonhap/. Умард Солонгос цөмийн болон пуужингийн туршилт хийн заналхийлэх нь нэмэгдэж байгаа энэ үед цэрэг армийн бэлэн байдлыг хангахын тулд батлан хамгаалах салбарын 2017 оны төсвийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэж Өмнөд Солонгосын арми өнөөдөр мэдэгдлээ.
 
Өмнө нь 40.3 их наяд вон болгож нэмэгдүүлсэн батлан хамгаалах салбарын төсвийг ирэх 2017 онд 712.4 тэрбум вон буюу 626 сая доллароор дахин нэмэгдүүлэх хүсэлтийг тус улсын Батлан хамгаалахын сайд Хан Мин Кү гаргажээ.
 
Нэмэлт санхүүжилтийг яг юунд зарцуулах гэж байгааг тус яам дэлгэрэнгүй мэдээлсэнгүй.
 
Тус улсын батлан хамгаалах салбарын төсөв анх удаагаа 40 их наяд доллароос давж, өмнөх оныхоос дөрвөн хувиар нэмэгджээ.
Энэ онд Умард Солонгос хоёр удаа цөмийн туршилт хийж, хэд хэдэн удаа баллистик пуужин хөөргөж туршсан билээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг