sonin.mn
 АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналт шалгалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
 
Ажлын хэсгийнхэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчидтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авч, хянан шалгаж байгаа.
 
Энэ шалгалтын үеэр   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт хүлээн авч байгаа гэж Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс мэдээлэв. Иргэд санал гомдлоо тус хэлтэст өгч болох юм байна.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг