sonin.mn
Улаанбаатар татах хэсгийн машинист Т.Золбоо, туслах машинист Э.Батсуурь нарыг Монголын Залуучуудын холбооноос “Эр зоригийн алдар” цол тэмдгээр шагнав.
 
Энэ сарын 17-ны 13 цаг 40 минут орчим Замын цагдаагийн газрын төмөр замын гарам дээр автомашинууд түгжрэлд орон зогссон бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсан. Тухайн үед 4533 тн, 208 голтой, 2тэ116ум-010 илчит тэрэгний машинч Т.Золбоо, туслах машинч Э.Батсуурь нар Багануур-Улаанбаатар чиглэлд аялал хийх үедээ уг авто гарам дээр яаралтай тоормос татаж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасны зэрэгцээ олон хүний амь насыг аварсан юм.
 
3102 дугаар бүхий уг галт тэрэг 67 км/цагийн хурдтай явж байсан байна. Иймд эр зориг гарган эрдэнэт хүнийг амийг аварч, сүйхээ гарган улсын өмчид хохирол учруулахгүй тэдгээр залуусыг залуучуудын байгууллагын удирдлагууд хүлээн авч уулзан баяр хүргэжээ.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг