sonin.mn
СӨҮЛ./Yonhap/. Уушгины хорт хавдар үүсгэдэг байж магадгүй шинэ уургийг /протейн/ Өмнөд Солонгосын судлаачид олж илрүүлсэн тухай тус улсын Шинжлэх ухааны яам өнөөдөр мэдэгдлээ.
 
Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, мэдээлэл холбооны технологи, ирээдүй төлөвлөлтийн яамны мэдэгдсэнээр, тус улсын "Улсаны анагаах ухааны коллеж" их сургуулийн судлаач Ли Чан Хванаар ахлуулсан судлаачдын баг уушгины хорт хавдартай өвчтнүүдийн ДНХ дотор “USE1” гэдэг уураг байгааг олж илрүүлжээ.
Судлаачдын энэ нээлт нь уушгины хорт хавдрыг эмчлэх эм тариаг гарган авахад тус дөхөм болно гэж албаны хүмүүс үзэж байна.
 
Дэлхийн хэмжээнд жил тутамд нэг сая гаруй хүн уушгины хорт хавдраар нас барж байна. Ямар нэгэн гойд шинж тэмдэг ажиглагддагүй учраас уушгины хорт хавдрыг эрт оношлоход түвэгтэй байдаг ажээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг