sonin.mn
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтонийг хүлээн авч уулзав.
 
Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цаашид хоёр улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Лаос улсын Сиенгхуан мужид хоёр улсын ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон 60 ортой  “Монгол-Лаосын Найрамдлын эмнэлгийг байгуулж өгсөн.
 
Энэ хугацаанд нийт 20 гаруй эмч, сувилагч нарын баг 3 удаагийн ээлжээр уг эмнэлэгт ажилласан. Энэ эмнэлгээр хоёр улсын найрамдлын харилцааг тодорхойлж явдгаа хэлэв. Мөн 2010 онд Монгол Улсын Засгийн газраас зарим тоног төхөөрөмж болон их засвар, тохижилтод зориулж 300 сая төгрөгийн санхүүжилтийг хүлээлгэн өгч байжээ.
 
Тус эмнэлэгт тусгай, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг ажиллуулах, Монгол Улсад анагаах ухааны их сургууль төгссөн Лаос эмч, эрүүл мэндийн мэргэжилтнийг 3 хүртэлх сарын хугацаатай манай улсад төгсөлтийн дараах сургалтад хамруулах, цаашид энэ чиглэлдээ хамтран ажиллах болно гэдгээ ярилцав. 
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг