sonin.mn
МОСУЛ. /Basnews/. Мосул хот дахь “Лалын улс” бүлэглэлийн санхүүгийн асуудал хариуцсан нэгэн этгээд олон сая доллар аван оргон зайлсан гэж тус хот дахь эх сурвалж мэдэгдэв.
 
“Лалын улс” бүлэглэлийн эмэгтэй амиа золиослогчдыг хариуцаж байсан Абу Мутаз Катани гэгч тэр этгээд тус бүлэглэлийн хуримтлалын сангаас олон сая доллар аваад Мосул хотоос гарч зугтсан тухай “al-Sumaria” агентлаг мэдээлжээ.
 
Тэрбээр тус бүлэглэлийн гишүүн болох Германы иргэний хамт зугтсан бололтой. Катани нь эмэгтэй амиа золиослогчдыг хариуцдаг толгойлогчийн туслахаар ажиллаж байхдаа олон арван эмэгтэйг “Лалын улс” бүлэглэлд элсүүлсэн байна.
 
Уг хоёр этгээд мөнгөнөөс гадна маш чухал баримт бичгүүдийг авч явжээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг