sonin.mn
САН-ФРАНЦИСКО. /Xinhua/. Америкийн “Microsoft” корпораци “Windows 10” үйлдлийн системийг шинэчлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
 
Янз бүрийн аппликейшнуудыг ажиллуулахад зориулсан программ хангамжийн платформ болох “Creators Update”-г “Windows 10” үйлдлийн системд суулгаснаар суурин компьютерууд дээр 3D дүрс бичлэг, кино зэргийг үзэх боломжтой болох аж.
 
Шинэчлэлтийг ирэх оны эхээр хийж, хэрэглэгчдэд үнэ төлбөргүйгээр хүргэнэ гэж АНУ-ын Вашингтон муж улсын Рэдмонд хотод төвтэй  “Microsoft” компани мэдэгдэв.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг