sonin.mn
Тэргэнцэртэй иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор АНУ-д төгсөгчдийн “Хөгжлийн Элч Холбоо” ТББ-аас хэрэгжүүлсэн “Бидний тэгш хүртээмжтэй хот” төсөл өнөөдөр хаалтаа хийлээ.
 
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 20 мянга гаруй иргэн байдаг бөгөөд үүнээс 4000 гаруй нь тэргэнцэртэй иргэн байна. Гэвч төрийн болон төрийн бус байгууллагуудын барилга, байгууламжид зориулалтын зам, шат, бие засах газар байдаггүйн улмаас тэргэнцэртэй иргэд үйлчлүүлэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс  “Хөгжлийн Элч Холбоо” ТББ-аас www.map.minu.mn цахим хуудсыг ажиллуулж эхэлжээ. Уг цахим хуудсанд тэргэнцэртэй иргэдийн үйлчлүүлэх боломжтой барилга, байгууламжийн байршлыг тусгасан газрын зургийг байршшуулжээ.
 
Мөн иргэд тус цахим хуудсан өөрсдийн мэддэг барилга, байгууламжийнхаа байршил, мэдээллийг оруулах боломжтой хэмээн “Хөгжлийн Элч Холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч Х.Булгантуяа хэллээ.
 
Тэрбээр, “АНУ-д төгсөгчдийг дэмих сангийн 20 мянган ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлсэн энэхүү төслийн хүрээнд Эх нялхасын эрүүл мэндийн төв, УДБЭТ болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Хүслийн ордон” цэцэрлэгийн шатанд тэргэнцэртэй иргэдийн орох зам байгуулж, бие засах газарт нь тусгай тулгуур суулгаж, тохижуулсан.
 
Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний 2000 гаруй барилгад хүртээмжийн судалгаа хийхэд 95 хувь нь хангалтгүй байна. БХБЯ, НЗДТГ-ыг шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэн орох, түүгээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр анхаарч, барилгын компаниудыг холбогдох хууль, тогоолуудыг хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй” гэлээ.
 
“Хөгжлийн Элч Холбоо” АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран ерөнхий болосвролын сургууль төгсөгчдөд мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор “Зөв сонголт-Гэрэлт ирээдүй” сургалт явуулсан байна. Мөн жижиг дунд бизнес эрхэлдэг 100 гаруй эмэгтэйчүүдийг бизнесийнх нь төлөвлөгөө, тайлан бичих, маркетингаа сайжруулах сургалтад хамруулжээ. Цаашдаа сурлага сайтай, гэр хороололд амьдардаг оюутнуудыг гадаад, дотоодын томоохон компаниудад дадлага хийх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг