sonin.mn
 НОБГ-ын харьяа Гал-Унтраах 30 дугаар анги байрладаг Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт барьсан 72 айлын орон сууцыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
 
Нээлтэд Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга хурандаа Н.Ариунбуян, гүйцэтгэгч компани болох "Монгол Алтай гоулд" ХХК-ны захирал Н.Ганхуяг нар  оролцов.
 
ОБЕГ-аас албан хаагчдынхаа оршин суух нөхцлийг сайжруулах зорилгоор дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Төв, Говьсүмбэр, Булган, Дархан, Архангай аймгуудад 120 айлын орон сууцыг энэ онд ашиглалтад  оруулжээ. Онцгой байдлын алба хаагчдад 44-75 мкв байрыг мкв-ыг нь 1 сая төгрөгөөр худалдан авч байгаа нь онцлог. Тус байранд  олон жил ажилласан, тухайн албанд гавъяа байгуулсан болон ар гэрийн нөхцөл хүнд  алба хаагчдыг эхний ээлжинд оруулжээ.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг