sonin.mn
Японы мэргэжлийн сумо бөхөөс зодог тайлсан Н.Цэвэгням урлагт хүч үзэж, “Баярлалаа” нэртэй цомгоо гаргажээ. 
 
Тэрбээр Японы дуучин Шимазү Эцүкотой хамтран “Баярлалаа” хэмээх дууг дуулж, тэдний цомог нь энэ оны тавдугаар сарын сүүлчээр худалдаанд гарч эхэлжээ.
 
Н.Цэвэгням мэргэжлийн сумо бөхөд 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж, 1998 оны 11 дүгээр сард дээд зиндаанд дэвшин барилдсан. Тэрбээр 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанд тасралтгүй барилдаж, 2012 оны тавдугаар сарын башёд 38 насандаа анх удаа түрүүлж Японы Эзэн хааны цом хүртэж байсан билээ.
 
Кёкүтэнхо Н.Цэвэгням хамгийн ахмад настайдаа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэн бөх болж, 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас огт буулгүй барилдсэн зэрэг олон дээд амжилтыг тогтоосон.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг