sonin.mn
ЗТХЯ- орон нутгийн галт тэрэг, автобус болон нислэг зэрэг тээврийн үйлчилгээнд тасалбар түгээх нэгдсэн систем “ТҮЦ” машин үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
 
Энэхүү системд иргэд суудлын тоо, зорчих өдөр, цаг гэх мэт мэдээллээ оруулан тасалбараа худалдан авах боломжтой. Ингэснээр үйлчилгээ түргэн шуурхай болж, билетийн кассын ачааллыг бууруулах ач холбогдолтой юм. Тасалбар түгээх машиныг ирэ оны нэгдүгээр улирлаас томоохон худалдааны төвүүд, аялал жуулчлалын компани, тээврийн товчоо, төв шуудан гэх мэт олон нийтийн газруудад байршуулахаар төлөвлөж байгаа аж.
 
Энэхүү үйл ажиллагаа нь тээврийн нэгдсэн системийн зөвхөн нэг хэсэг юм. Цаашдаа  “Улаанбаатар- Сэлэнгэ-Улаан-Үд” чиглэлд улс хоорондын автобус явуулдаг болохоор төлөвлөж байгаа аж. Улс хоорондын автобусыг өчигдөр буюу энэ сарын 27-ноос туршилтаар явуулж эхэлсэн байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлга