sonin.mn
СОЧИ. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотноо болж байгаа Олон улсын хэлэлцүүлгийн “Валдай” клубын чуулга уулзалтын үеэр “би тэтгэвэрт гарах болоогүй” гэж мэдэгджээ.
 
“Хүмүүс намайг ая тухаа бодон тэтгэвэртээ гараасай гэж бодож байгаа байх, би ч мөн тэгж бодож байна. Гэхдээ цаг нь арай болоогүй байна.  Би томоохон гүрний удирдагчаар ажиллаж байгаа учир энэ асуудлыг түр хойш тавьж, шаардлагагүй түрэмгий зан авир гаргахаас зайлсхийж байх хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгдлээ.
 
Мөн тэрбээр “дайсагнал бол миний хэв маяг биш. Гэхдээ хүн шударга байх ёстой, эс бөгөөс хэлэлцүүлэг уйтгартай, сонирхолгүй байх болно” гэж “Валдай” клубын форумд оролцсон хүмүүст хандан хэлсэн байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг