sonin.mn
Их эзэн Чингис хааны мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр энэ сарын 31-нд болно. Энэ өдөр  бүх нийтээр амрах тул автомашины  дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
 
Бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар журамд тусгасан байдаг. Иймээс энэ сарын 31-нд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг