sonin.mn
ЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. Рэперчин, дуучин Канье Уэст Сакраменто хотод болсон тоглолтоо орхин явснаас хоёр хоногийн дараа “Saint Pablo” аялан тоглолтоо явцын дундаас цуцалсан байна.
 
Тэрбээр бямба гарагийн оройн тоглолтынхоо үеэр гуравхан дуу дуулсныхаа дараа тайзан дээр “Facebook”, “Jay-Z” болон Хиллари Клинтон нарыг шүүмжилсэн үг хэлсэн байна.
 
Тэрбээр ням гарагт Лос-Анжелес хотод болох байсан тоглолтоо цуцалсныхаа дараа цаашид хийх гэж байсан аялан тоглолтоо бүхэлд нь цуцалжээ.
Тасалбарын мөнгийг ажлын 5-7 хоногт багтаан буцаан олгоно гэж тоглолтыг зохион байгуулагчид мэдэгдсэн байна.
 
“Saint Pablo” аялан тоглолтыг дуусгая гэж Канье Уэст багийнхандаа хэлсэн тухай эх сурвалж мэдээллээ гэж “Los Angeles Times” сонины сурвалжлагч Геррик Кеннеди твиттер хуудсаар жиргэлээ. Тоглолтыг цуцлах болсон шалтгаан тодорхойгүй байна.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг