sonin.mn
ТАЙЮАН. /Xinhua/. Хятадын хойд нутгийн Шаньси мужийн нутгаар дайран өнгөрдөг Бээжин-Кунмингийн хурдны зам дээр 56 автомашин мөргөлдсөний улмаас 17 хүн нас барж, 37 хүн гэмтэл бэртэл авсан байна.
 
Уг осол даваа гарагийн өглөө 09:00 цагийн үед гарсан бөгөөд тухайн үед цас, бороо холилдон орж байжээ.
Гэмтэж бэртсэн хүмүүст яаралтай эмчилгээ хийсний үр дүнд тэдний амь насыг аварч чадлаа гэж орон нутгийн эрх бүхий хүмүүс мягмар гарагийн өглөө мэдэгдлээ. 
Уг осол гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг