sonin.mn
МОСКВА./Sputnik/. Ирэх онд Литвад ирж байрлах НАТО-гийн батальонд зориулсан дэд бүтцийг байгуулахад 6.1 сая доллар зарцуулна гэж Литва улсын Үндэсний батлан хамгаалах яам мэдэгдэв.
 
Тус яам цэргийн байгууламжийн зураг төсөл болон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх гурван компанитай гэрээ байгуулсан бөгөөд ирэх сард дахин нэг гэрээ байгуулахаар төлөвлөжээ.
 
"Герман улс тэргүүтэй “Enhanced Forward Presence” батальонд зориулсан дэд бүтцийг шат дараатай байгуулах бөгөөд ирэх оны хоёрдугаар сард байгууламжийн эхний хэсэг бэлэн болно. Үлдсэн нь ирэх оны зургадугаар сард бэлэн болно. Төслийн нийт зардал 5.8 сая евро болно" гэж яамны мэдэгдэлд дурджээ.
 
Өнгөрсөн долдугаар сард Варшав хотноо болсон НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтын үеэр Латви, Литва, Эстони, Польш улсын хүсэлтээр эдгээр орнууд руу олон улсын батальонуудыг илгээх шийдвэр гаргажээ. Литва руу илгээх батальоны бүрэлдэхүүнд Герман, Бельги, Хорват, Люксембург, Норвеги, Франц, Нидерланд зэрэг орны цэргүүд багтах ба герман цэргүүд бие бүрэлдэхүүний үндсэн хэсгийг бүрдүүлэх аж. 
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг