sonin.mn
БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр явах хүсэлтэй иргэдийг бүртгэж, урьдчилгаа болон визний мөнгө авч байгаа тухай зар мэдээ цахим хэрэгслээр цацагдсантай холбогдуулан ХНХЯ-наас анхааруулга гаргав.
 
Сэрэмжлүүлэгт “Монгол, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн дагуу тус улс руу ажиллах хүч илгээдэг. Санамж бичгийн хүрээнд ажиллах хүч илшээх асуудлыг Монголын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Молонгосын талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.  Иймд аливаа аж ахуй нэгж байгууллага болон хувь хүмүүсийн зүгээс БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр богино хугацаанд явуулж өгнө гэх зар тарааж, бүртгэж байгаа нь хууль бус болохыг анхуурлж байна” гэжээ.
 
Ч.Ариунболд