sonin.mn
ШУТИС, ХААИС болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнууд Хотын даргын уриалгад нэгдэж, гудамж талбайн цас цэвэрлэх ажилд оролцохоо мэдэгдлээ.
 
Нийслэл хотод олон жилийн дунджаас ахиу хэмжээний цас орж, гудамж талбай, автозамд халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан НЗД С.Батболд их, дээд сургуулийн оюутан залуусыг цас цэвэрлэх ажилд оролцохыг уриалсан юм.
 
Оюутнууд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ хөнгөлөлт эдлэхээс эхлээд нийгмээс олон төрлийн туслалцаа авдаг тул эргээд ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэдгийг ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр хэлээд, “Хотын иргэдийг аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэхийн төлөө цас цэвэрлэх ажилд нэгдэж байна” хэмээв.
 
Бусад томоохон их, дээд сургуулиудыг Хотын даргын уриалгад нэгдэхийг ХААИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Бумбаяр уриалсан. НЗД С.Батболд иргэдийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэхийн төлөө сэтгэл нэгдэж буй зоюутнуудад талархаж буйгаа илэрхийллээ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг